МОНЦАМЭ-гийн сэтгүүлчид номын дуу сонсож байна

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-02-10 14:52:57

МОНЦАМЭ агентлагийг орон нутагт төлөөлдөг сэтгүүлчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо цуглан төв оффистоо номын дуу сонсов.

Тус агентлагийн дарга Б.Ганчимэг орон нутгийн сэтгүүлчдийн сургалт семинарыг нээж хэлсэн үгэндээ МОНЦАМЭ бол Монгол улсын 21 аймагт төлөөлөгчтэй цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага гэдгийг онцлоод тус байгууллагыг орон нутагт төлөөлж буй сэтгүүлчид хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлан ажиллахын чухлыг сануулсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтаар хөдөөгийн сэтгүүлчид цахим орчинд мэдээлэл түгээх зарчмын тухайд байгууллагынхаа төв редакцийн удирдлагуудтай санал солилцож туршлага судалсны зэрэгцээ  МОНЦАМЭ агентлаг МСНЭ-ээс хамтран Чингис зочид буудалд зохион байгуулсан "Сэтгүүлчдийн бүтээмж, сэтгэлгээ, имижилоги" сэдэвт семинарт оролцов. Мөн улс эх орны цаг үеийн тулгамдсан асуудал болох агаарын бохирлын асуудлаар мэргэжлийн судлаачидтай уулзалт хийсэн юм.

Сургалт семинарын төгсгөлд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш Р.Оюунцэцэг сэтгүүлчдийн өөрсдийнх нь бэлтгэсэн мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэдээний стандарт, тэнцвэртэй байдал, баталгаатай эх сурвалжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Холбоотой мэдээ