Сэлэнгэ аймгийн улсын аварга цолтон 15-аар нэмэгдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-13 19:40:54

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Улсын аварга малчин, Улсын тэргүүний тариаланч, механикжуулагчид 18 иргэн, аж ахуйн нэгжийн материалыг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд уламжилснаас Улсын тэргүүний тариаланч, механикжуулагч, улсын аварга малчнаар 15 иргэн, аж ахуйн нэгж тодорлоо.

Улсын аварга тариаланч хамт олноор Ерөө сумын “Их шинэстэй” ХХК, Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК, Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК, Хүдэр сумын “Арвин бэлчир” ХХК, Хүдэр сумын “Ургац хүдэр” ХХК тодорчээ. Харин Улсын аварга механикжуулагч цолыг Хушаат сумын “Элит үр” ХХК-ны механикжуулагч Төмөрбатын Болдбаатар, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн механикжуулагч Доржрагчаа Баточир, Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн механикжуулагч Мандаагийн Батсүх нар хүртлээ. 

Улсын аварга малчнаар, Алтанбулаг сумын Дамдингийн Цогтгэрэл, Жавхлант сумын Түнтүүгийн Цэдэнмодном, Хушаат сумын Сайндайгийн Мөнхбат, Баянгол сумын Ц. Булган, Ерөө сумын н. Балдандорж, Мандал сумын Гүндвайгийн Ансай нар тодорчээ.

Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланч, хамт олны шагналд Монгол Улсын Засгийн газраас / цом, тэмдэг, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр / өгч байгаа аж. Энэхүү шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм байна.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ