Боксын тамирчиддаа дэмжлэг үзүүлэхээ аймгийн Засаг дарга амлав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-14 21:05:11

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд манлайлсан “Улаан ирвэс” клубын баг тамирчдаа өнөөдөр буюу энэ сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч, багийн дүнгээрээ улсын аваргын алтан медаль хүртсэн юм. Мөн тус клубын дасгалжуулагч Г.Ганхуяг шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ. Сэлэнгэ аймгийн "Улаан ирвэс" клубын дасгалжуулагч Г.Ганхуяг нь Монголын боксын холбооны гурван одтой дасгалжуулагч төдийгүй ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч, спортын мастер тамирчин билээ.

Итгэлийг зүтгэлээр хариулж байгаа боксын тамирчиддаа аймгийн Засаг дарга улам их амжилтыг хүсч, 6-р сард болох тэмцээнд нь дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ