Сэлэнгийн Цагдаагийн тамирчид бүсийн тэмцээний алтан медаль хүртжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-16 12:53:23

Төвийн бүсийн Цагдаагийн газруудын аварга шалгаруулах сагсан болон гар бөмбөгийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдсан байна.

Цагдаагийн ажилтан алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хоорондоо танилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн энэхүү спортын нөхөрсөг тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид манлайлжээ. Бүсийн аварга шалгаруулах энэхүү цагдаагийн мөрдэстнүүдийн тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид түрүүлж, алтан медалийн эзэд болжээ. Харин гар бөмбөгийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн эрэгтэй баг тамирчид дэд байрт шалгарч мөнгөн медаль, эмэгтэй баг тамирчид гутгаар байр эзэлж хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Ингээд тэмцээний нэгдсэн дүнгээр Сэлэнгийн Цагдаагийн тамирчид дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртжээ.

 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ