Сумдын хурлын байгууллагуудын нийтлэг гаргадаг алдаануудад хяналт тавин ажиллажээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-03-30 11:39:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын хурлын үйл ажиллагааг шалган танилцах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан байна.  

Энэхүү шалгалтаар сумдын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарын нийтлэг гаргадаг алдаануудад хяналт тавьж, цаашид гаргахгүй байх талаар зөвлөгөө өгөн ажиллажээ. Тухайлбал баримт бичгийн эмх цэгц. Хурлаас батлан гаргасан аливаа шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарал хандуулах. Мөн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. Түүнчлэн төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Сумдын ИТХ-ын байгууллагууд дээрх зүйлүүдэд ихэвчлэн алдаа гарган ажилладаг ажээ. Ажлын албаныхан сумдын хурлын үйл ажиллагааг шалган танилцахын зэрэгцээ сумдын ИТХ-ын 2017 оны төлөвлөгөө, хэрэгжилтийн явц байдалтай мөн танилцсан байна.

Тус хяналт шалгалтын ажил нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ийнхүү зохион байгуулагджээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ