Иргэдэд шинэ хуулийн талаар мэдээлэл хүргэж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-04-01 23:03:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс "Иргэн таны хууль эрх зүйн мэдлэгт" сарын аяныг зохион байгуулан явуулж байна.

Уг аян 3-р сарын 21-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 21-ний өдөр өндөрлөх аж. Аяны хүрээнд Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаатай танилцах, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулгыг/-аар ажилтан, алба хаагч нарт сургалт зохион байгуулж байгаа юм. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуй нэгж байгууллагуудыг татан оролцуулах ажлуудыг хийж байгаа ажээ. Тухайлбал сургуулийн орчинд эцэг, эхчүүдийн оролцоотой Shcool polits ажиллуулж, албан байгууллагуудыг оройн эргүүлд хамтарч явуулах зэрэг ажлуудыг хийснээр гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Аян эхэлснээс хойшхи энэ хугацаанд нийт 14 байгууллагын 321 ажилтан, алба хаагч хамрагдсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ