Сэлэнгийн гандболчид улсын аваргын мөнгө, хүрэл медалийг авчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-04-03 13:01:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн баг тамирчид дэд буюу гутгаар байранд шалгарч багаараа мөнгө, хүрэл медаль хүрсэн байна.

2017 оны 3-р сарын 29-нөөс 4-р сарын 1-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон уг тэмцээн МҮОНРТ-ийн нэрэмжит болноор энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан аж. Тус тэмцээн 14-15 насны охид, хөвгүүд, 16-17 насны охид хөвгүүд гэсэн ангиллаар дөрвөн өдрийн турш үргэлжлэн явагдсан байна. Тэмцээнд Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгууд, Улаанбаатар хотоос нийт 40 баг оролцож авхаалж самбаагаа сорьсон байна. Ингээд 16-17 ахлах насны ангилалд Сэлэнгэ аймгийн Зүүнхаа хотын 2-р сургуулийн баг дэд байрт шалгарч мөнгөн медаль, Сүхбаатар сумын Б.Чинтулга ахлагчтай баг гутгаар байранд шалгарч хүрэл медаль хүртжээ. Зүнхараа багийн Б.Дэмчигсүрэн шилдэг довтлогчоор, Сүхбаатар сумын багийн хаалгач Б.Тэнгис шилдэг хаалгачаар тодорсон байна. Монгол Улсад шинэхэн хөгжиж байгаа энэхүү гандбол нь хэдийгээр залуу спорт ч гэсэн тамирчдын ур чадвар богино хугацаанд дээшилж, сонирхогчдын хүрээ нэмэгдэж байгаа гэнэ.

Ч.Отгонцэцэг    

 

Холбоотой мэдээ