Аймгийн хүүхдийн чуулган долоо дахь жилдээ болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-04-04 16:17:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Хөгжилд хүүхдийн оролцоо” Сэлэнгэ аймгийн хүүхдийн 7 дугаар чуулган “Цахим орны зөв зохистой хэрэглээ”, “Сургуулийн орчин ба нөхөрсөг харилцаа”, “Хүүхдийн оролцоо”, “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” гэсэн 4 салбарт хуваагдан хуралдлаа.

“Хөгжилд хүүхдийн оролцоо” Сэлэнгэ аймгийн хүүхдийн 7 дугаар чуулган энэ сарын 3-ны өдөр аймгийн Засаг даргын ивээл дор Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа. Чуулганд оролцогчдод хандаж аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн удирдлагын багийн мэдчилгээг хүргэж, амжилт хүслээ.

Тус чуулган нь хүүхдийн оролцоонд түшиглэн хүүхэд бүр мэдээлэл олж авах, өөрийгөө хөгжүүлэх, хамгаалах, санал бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо шат шатанд хүргэх. Мөн гэр бүл, сургууль, олон нийтийн бүхий л орчинд өөрт хамааралтай шийдвэр гаргахад хариуцлагатай оролцох боломжийг олгох үүдийг нээж өгдөгөөрөө онцлогтой юм.

Тус чуулганд аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн төлөөлөл болсон 60 сурагч, хүүхдийн оролцооны  байгууллага, нийгмийн ажилтнуудын 34 төлөөлөл, чиглүүлэгч багш 8 нийт 100 хүн хамрагдсан юм. Чуулганы төлөөлөгчид салбар тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлэн, төлөөлөгч хүүхэд нэг бүрийг тэгш оролцоотойгоор хамруулсан нь онцлог байв. Аймгийн Засаг даргын ивээл дор болж байгаа чуулганыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Моногол ОУБ-ын Сэлэнгэ, Зүүнхараа хөгжлийн хөтөлбөр хамтран Сүхбаатар сумын 3 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ