Архангай аймагт он гарсаар малын галзуу өвчин долоо гарчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-03 13:42:59
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2017 он гарсаар давхардсан тоогоор 4 сумын үхэр 4, адуу 1, хонь 1, ямаа 1 нийт 7 мал галзуу өвчин тусчээ.
Эдгээр малд шинжилгээ хийхэд мал амьтны “Галзуу” өвчин болох нь тодорхойлогдож уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг аймгийн ХХААГ-аас авч ажиллаж байна.
Дээрх галзуу өвчин Жаргалант суманд 3 тохиолдол, Хашаат суманд 1, Цэцэрлэг суманд 1, Хотонт суманд 1 тохиолдол гээд нийт 7 малд илэрч галзуу өвчнөөр өвчилсөн малыг зохих журмын дагуу устгаж, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Бусад ойр орчны малд судалгаа тандалт хийж байгаа ажээ.
Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн судалгаанаас үзэхэд галзуу өвчний идэвхжил их байгаа бөгөөд голомтот бүс нутгийн малын эмч, мэргэжилтэн нарыг сонор сэрэмжтэй байж малчид, ард иргэдэд мэдээллийг түргэн шуурхай мэдээлж шуурхай ажиллаж байгааг ХХААГ-аас мэдээлж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ