Архангай аймгийн төвд 5-8 см цас орлоо

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-04 16:01:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 2-нд орсон бороо 3-ны өдрөөс цас болж аймгийн нийт нутгаар одоог хүртэл орж байна. Архангай аймгийн УЦУОШГ-аас мэдээллээр өчигдөр өдөр Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 0.0 мм, өнгөрсөн шөнө Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Булган, Жаргалант, Өндөр-улаан, Хайрхан, Хангай, Хотонт, Чулуут, Цахир сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас орж, салхи өчигдөр өдөр Эрдэнэмандалд 15 м/с, Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл,  Өлзийт, Өндөр-улаан, Хайрхан сумдын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсчээ.

Эрдэнэбулган сум орчмоор өнөөдрийн байдлаар 5-8 см цас оржээ. Цас намдахгүй орж байгаа нь цасны зузааныг нэмэгдүүлэх хандлагатай гэж мэргэжлийн хүн хэлж байна.

Хэдий сарын эхний өдрүүдэд салхи шуурга ихтэй, хур тунадас их байгаа нь ХАА-н үйлдвэрлэл болоод мал төллөлтийн явцад ямар нэг байдлаар нөлөөлж хүндрүүлээгүй, ажил хэвийн байгааг бас хэлж байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ