“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Архангайд нээлтээ хийлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-05 17:08:49
Архангай /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 4-р сарын 12-ны өдрийн хуралдааны 112 дугаар тогтоолоор баталсан. Харин хөтөлбөрийн нээлтийг орон даяар хийх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Архангай аймагт хэрэгжсэн “Элэгний эмгэггүй Архангай” төслийн туршлагаар улс орон даяар хэрэгжүүлэх гэж байгаа нь бахархууштай юм гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа онцлон хэлж байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний  хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирүсээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах юм. 

Хөтөлбөр 2017-2020 оны хооронд хэрэгжинэ. Энэ хугацаанд 15-аас дээш насны Монгол хүн бүрийн В, С вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээг хоёр үе шаттай явуулах юм байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд 40-65 насныхыг, 2018 онд 15-39 насны иргэдийг шинжилгээнд хамруулах юм.

Архангай аймгийн хувьд “Элэгний эмгэггүй Архангай” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны 17035 иргэн С вирүсийн шинжилгээнд хамрагдсанаас 3185 буюу 19 орчим хувьд С вирүс илэрсэн байдаг. Энэ нь улсын дунджаас дээгүүрт орж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ