Архангай аймгийн Багшийн сургуулийг 250 гаруй оюутан төгсөж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-05 17:15:58
Архангай /МОНЦАМЭ/. МУБИС-ын Архангай аймаг дахь салбар Багшийн сургууль нь 60 гаруй жилийн түүхтэй, баруун болоод төвийн бүсийн багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг анхны сургууль юм. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд өдрийн МХУЗ, СӨБ, Бага боловсрол, мэдээлэлзүй-математик, эчнээ ангитайгаа нийлээд 1200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд дөрөвдүгээр курсын долоон бүлгийг 200 гаруй оюутан төгсөж, “Эрдмийн баяр”-аа өнөөдөр Дэмид жанжны талбайд хийлээ.

Тус сургууль нь чанартай багш нарыг бэлтгэх, ирээдүйн эрдэмтэн докторын эх суурийг тавьж ажилладагтаа бахархаж байна. Төгсөгчдөөс жил бүр ажилд орсон эсэх судалгааг авдаг байна. Төгссөн жилдээ биш юм гэхэд дараа дараагийн жилүүдээс нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажилтай болсон гэсэн судалгаа гардаг ажээ.

Мөн Эрдэнэт, Дарханд урилгаар багшлах явдал их байдаг байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ