БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч айлчилж байна

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-05-08 16:09:14
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Чингис хааы талбайд угтан авсан бөгөөд тэрээр Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурав.
Дараа нь БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхинь болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
 
Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа 60 гаруй жилийн түүхтэй. Энэ харилцаа амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр орны ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцыг бэхжүүлэхэд таны айлчлал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын өнөөгийн хөгжил дэвшилттэй өөрийн биеэр танилцаж байгаадаа баяртай байна. Цаашдаа эх орноо улам бүр цэцэглэн хөгжүүлж, олон улсын тавцанд илүү нэр хүндтэй болж, амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна” гэв.

Дараа нь ХНХЯ, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын асуудлаарх яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд хоёр оронд үйлчилж буй хууль, эрх зүйн бичиг баримтуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, оуютан солилцоог эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд