Сүхбаатарын талбайд иогийн үзүүлбэр болно

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-13 14:00:02
Монголын үндэсний түүхийн музейд өнөөдөр “Иог, эв нэгдэл, энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэ сарын 18-нд болох Олон улсын иогийн өдрийг угтан Монгол Улс дахь Энэтхэгийн ЭСЯ, Монголын үндэсний түүхийн музейгээс хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэнд иогийн үндсэн техникүүдийг гэрэл зургаар тайлбарлажээ. Нээлтэд оролцсон БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабу иог бол шашин биш эрүүл амьдрахүйн үндсийг тодорхойлсон шинжлэх ухаан гэдгийг онцлоод “Эртний Энэтхэгчүүдийн хүн төрөлхтөнд өгсөн хамгийн том бэлэг бол иог юм” гэлээ. Саяхныг хүртэл зөвхөн Энэтхэгийн өмч байсан иогийг НҮБ хүлээн зөвшөөрөн баталгаажуулж 2014 оноос Иогийн олон улсын өдрийг тэмдэглэх болжээ.
Энэ жил Иогийн олон улсын өдрөөр Монгол улсын нийслэлийн төв талбайд бүх нийтийн иогийн үзүүлбэр болох юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд