Гурван улсын худалдааны төлөөлөгчид Улаанбаатарт уулзлаа

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-15 14:16:29
Монгол, Орос, Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо болж байна.
Энэ удаагийн уулзалтаар гурван улсын бизнесийн 300 гаруй төлөөлөгч гурван талын худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохын зэрэгцээ цаашдын зорилтоо тодорхойлж байгаа юм. МҮХАҮТ-аас 2017 оныг “Худалдааг хөнгөвчлөх жил” болгон зарласан. Монгол Улсын хувьд хил дамнасан худалдаа, тэдгээрт шаардагдаж буй өртөг зардал, хтулгамдсан асуудлууд, бичиг баримтын бүрдүүлэлт, хяналт шалгалттай холбоотой асуудлуудыг хөрш орнуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр хөнгөвчлөх үндсэн байр суурьтай байгаа билээ. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын ХАҮТ-ын дарга Б.Лхагважав, ОХУ-ын ХАҮТ-ын дарга С.Н. Катырин, БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чин Жэн нар оролцож байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд