Дорноговьд 4.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:44:55

Арваннэгдүгээр сарын 11-ний 15.25 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас баруун хойш  19 км-т  У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 4.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлт Сайншанд сумаас Сайхандулаан сум руу явах зам жолоочийн овооны  ойролцоо  болсон бөгөөд Сайншанд сумын зарим иргэд  газар  чичирхийлэх чимээг сонссон аж. Энэ талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Одоогоор учирсан хохирол, мэдэгдсэн зүйл  гараагүй” гэв.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ