Хурлын төлөөлөгчид сумдад ажиллав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:29:23

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, төлөөлөгч Ш.Цэндболд болон сумын ЗДТГ, ИТХ, ТББ-уудын төлөөллийн 20 орчим хүний бүрэлдэхүүн 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл, Хатанбулаг суманд ажиллаж “Иргэнээ сонсъё” өдөрлөгт оролцон сум орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

“Иргэнээ сонсъё” өдөрлөг Хатанбулаг сумын Халив, Эргэл, Агаруут, Замыншанд, Сулинхээр, Аман-Ус багт өрнөж нийт 400 гаруй иргэд хөдөлмөрчид цугларч, урлаг соёлын олон талт арга хэмжээ өрнөсөн аж. Өдөрлөгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж байгаа ажлууд, хөрөнгө оруулалтууд, баталсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт, дэд хөтөлбөрүүдийн талаар  ард иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Иргэдийн зүгээс худаг ус гаргахад аймгаас анхаарал тавих, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөх, төсвийн тодотголд өвс тэжээлийн фонт, халуун усны төсвийг тусгах, говийн дархан газрын захиргаанд хамгаалалтыг нэмэгдүүлэх зэрэг олон санал гарсныг  шийдвэрлүүлж ажиллах талаар холбогдох байгууллагуудад уламжилсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ