Хоёр км авто замыг хүлээн авав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:40:10

Дорноговь аймгийн Сайншанд хотыг хөгжүүлэх  төлөвлөгөөний дагуу сумаас баруун тийш “Шинэ Сайншанд” хороолол барих газарт Азийн хөгжлийн банкны 1.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр км хатуу хучилттай авто замыг  "Ди Вай Кей Би" ХХК  компани барьж ашиглалтад орууллаа. 

Шинэ суурьшлын бүсэд хатуу хучилттай авто зам барьснаар энд суурьшин амьдрах иргэдийн амьдралын чанарт ихээхэн өөрчлөлт гарах тухай албаныхан онцолсон юм. Суурьшлын бүсэд 04кВт-ын цахилгааны шугам, АХБ-ны санхүүжилтээр дулаан, цэвэр, бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулсан төдийгүй 1000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, үйлчилгээний төв, кино театр, музей, спорт цогцолбор, нутгийн шинэ удирдлагын ордон, томоохон үйлчилгээний барилга байгууламжуудыг барихаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар энд 195.51 га газарт 1383 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн байна. Харин Азийн хөгжлийн банкны зээлээр ирэх жил тус аймагт цэвэрлэх байгууламж барихажлыг эхлүүлж магадгүй хэмээн Азийн хөгжлийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынтөсөл хөтөлбөр  хариуцсан  Албаны дарга Anders нээлтийн үеэр мэдэгдлээ. Шинэ замыг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 10-нд болсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцов.

Х.Эрдэнэбулган.

Холбоотой мэдээ