Нийт хүүхдийн 83 хувь нь 20 мянган төгрөг авна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-11-17 17:05:38

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх 2016 онд үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан. Тэгвэл ирэх онд тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилан нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах боломжтой хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдийг хамруулах гэнэ. Өөрөөр хэлбэл амьдралын боломжтой, амжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй юм байна.

Харин амьжиргааны түвшин дунд, эсвэл доогуур мөртлөө өрхийн мэдээллийн нэгдсэн санд  бүртгүүлээгүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ