Сөүл хотын дарга Улаанбаатарт айлчилна

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 10:47:39

Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойг тохиолдуулан  нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн  энэ сарын 20-23-ны өдөр  Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийх гэж байна.

  Айчлалын үеэр  Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг зохион байгуулж, “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт болох юм.  Мөн энэ үеэр Сөүл хотын дарга  Пак  Вон Сүн   Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумд оролцож эко хотын талаар сонирхолтой илтгэл тавих юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд