Сэлэнгийн ногоог бөөний үнээр худалдан авах боломж бүрдлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-11-19 13:11:23

 Аж үйлдвэрийн яам, “Тайж” групптэй хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу Толгойтод “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв нээлээ.

Төмс хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүний эл төвийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор концессын гэрээгээр  “Сайхан Монгол” компани барьсан байна. Тус төв нь 7 мянган ам метр талбай бүхий бетонон барилга бөгөөд сүүлийн үеийн агааржуулалт, камер, галын дохиолол, зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори гээд цогцоор нь байгуулснаараа онцлогтой хэмээн албаныхан тодотгов.

Тус худалдааны төвд Сэлэнгэ аймагт тарьж, ургуулсан төмс хүнсний ногоо, нарийн ногоо, зөгийн бал,махыг бөөний үнээр хэрэглэгчдэд хүргэх юм байна.

Ийнхүү "Сэлэнгэ" худалдааны төвийг ашиглалтад оруулснаар нийслэлчүүд жилийн дөрвөн улиралд Сэлэнгэ аймгийн хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэж байна. Дашрамд дурдахад  улсын хэмжээнд  хүнсний ногооны 50 гаруй хувийг сэлэнгэчүүд бүрдүүлдэг.

Б.Заяа

Холбоотой мэдээ