Улаанбаатараас Франц хүртэл төмөр замаар зорчино

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-11-20 10:36:31

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс  Улаанбаатараас Франц улс хүрэх төмөр замын ачаа болон зорчигч шинэ шугам нээснээ мэдэгдлээ. Өчигдрөөс туршилтын тээврийг явуулж эхэлсэн бөгөөд  хоёр зорчигч Франц улсыг зорьсон байна.

Тодруулбал БНФУ, БНХАУ болон Монгол Улс хоорондын төмөр замын хэлэлцээрээр Бээжингээс Европыг зорих галт тэрэг Улаанбаатараар дайрч зорчигч авах боломж бүрдүүлжээ. 9 хоног үргэлжлэх шинэ чиглэлийн зорчигч тээврийн тарифыг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Туршилтын тээвэрт одоогийн мөрдөж буй тариф үйлчилнэ хэмээн албаныхан мэдээллээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ