Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2015-09-08 13:12:31

Монголын хүүхдийн ордны дугуйлангийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Жилдээ  30 орчим  төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Тэгвэл энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир,ёочин, гоцлол дуу, морин хуур, шанз, төгөлдөр хуур, ятга, төгөлдөр хуур, лимбэ, хийл, цахилгаан хөгжим,  ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи, хятад, япон хэлний болон  амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авах юм байна. Бүртгэл энэ  сарын 11 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд