Монгол Улс импортоор 588 сая ам.долларын нефть худалдан авчээ

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-11-20 16:23:01

Монголбанкнаас 10 дугаар сарын гадаад худалдааны нөхцлийн индексийг тооцож гаргасан байна. 10 дугаар сард гадаад худалдааны индекс 1.408 нэгж болсон нь өнгөрөгч есдүгээр сараас 12.7 хувиар нэмэгджээ.

Ийнхүү сарын үзүүлэлт өссөн хэдий ч жилийн өмнөхөөс 9.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.  Үүнд, экспортын үнийн индекс 27.5 хувь, импортын үнийн индекс 20 хувиар буурсан нь нөлөөлжээ. Тодруулбал экспортын үнийн бууралтыг зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефтийн хилийн дундаж үнэ саарснаар тайлбарлажээ. Түүхий нефтийн хилийн үнэ өнгөрөгч гуравдугаар сард бага зэрэг нэмэгдэж, 10 дугаар сард тонн тутамдаа 575.1 ам.долларт хүрээд байсан бол Монгол Улс импортоор 10 сарын хугацаанд 588 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан байна.Харин импортын үнийн бууралтад нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь гол нөлөө үзүүлжээ.

10 дугаар сард цэвэршүүлсэн зэсийн үнэ 9 дүгээр сараас 0.9 хувиар буурч, 5,129.5 ам.долларт хүрсэн нь сүүлийн  жилүүдийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.  Энэ сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5.100 гаруй ам.долларт хүрээд байна. Манай улс 1.2 сая тонн зэсийн баяжмалыг 1.8 тэрбум ам.доллараар экспортлосон гэсэн дүн мэдээ гарчээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ