Завханы Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламжийн тасагтай боллоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:36:15

Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг  Яаралтай тусламжийн тасагтай боллоо.

Энэ жил энэхүү тасагт өргөтгөл их засвар хийснээр стандарт хангагдсан цэвэр аюулгүй орчинд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх бөгөөд тусламж үйлчилгээний чанар сайжирч нас баралт, эмнэлгийн ачаалал буурах боломж бүрдэх юм.

Тус тасагт жилд дунджаар ойрын дуудлага 6135, алсын дуудлага 227 хүлээн авдаг. Үүний хоёр хувийг гэмтэл ослын дуудлага эзэлдэг байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ