Замын-Үүдийн II сургууль хүмүүнлэгийн үйлсийн эзэд болно

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 17:18:09

Шинээр байгуулагдсан  Замын-Үүд сумын  ерөнхий боловсролын  хоёрдугаар сургуулийн хамт олон МУЗН-ийн гишүүнээр нэгдэж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх үйлсийн эзэд болжээ.

Тус сургуульд  тогтвортой үйл ажиллагаа явуулах хүмүүнлэгийн булан, тусч хамтлаг, өсвөрийн Улаан загалмайчдын бүлгэмүүд албан ёсоор нээгдсэн аж. Мөн II сургуулийн өсвөрийн Улаан загалмайчдын баг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд аймагтаа шалгарч улсын уралдаанд оролцохоор болжээ. Дашрамд дурдахад Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах,  хорооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Улаан загалмайн хороо Бельгийн вант улсын Улаан загалмайн хороотой хамтран ажиллахаар болов. Хамтын ажиллагааны хүрээнд юун түрүүнд Дорноговь аймгийн гурван суманд тус бүр 30 сая төгрөгийн өртөгтэй аврах, гал унтраах бүлгэмийг байгуулахаар төлөвлөж буй бөгөөд үүнд энгийн иргэд ажиллаж болох аж. Аврах, гал унтраах бүлгэмийг сумын ИТХ-ын дэргэд  байгуулж, орон нутгийн  Онцгой байдлын хэлтэс мэргэжил арга зүйгээр ханган ажиллах  юм.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ