Лүн суманд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээний салбар нээнэ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 11:09:38

Улсын бүртгэлийн хэлтэс орон нутаг дахь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг Төв аймгийн Лүн сумаас эхлүүллээ.

Эндээс Дэлгэрхаан, Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Цээл, Угтаалцайдам, Баянхангай, Аргалант, Баянцогт зэрэг арваад сумын иргэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой.

Бүсийн анхны салбарыг байгуулахад аймгийн Засаг дарга 10 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ба одоогоор шилэн кабелийн сүлжээнд  холбох ажил дуусч,оноос өмнө үйл ажиллагааг нь тогтворжуулж, иргэдэд үйлчилэхэд бэлэн болно.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ