Хандив тусламжийн үр шимээр нэг хүүхдийг хараатай болгоно

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 11:23:25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах өдрийг угтаж, төр, хувийн хэвшил иргэдийн дэмжлэгээр төрөлхийн хараагүй нэг хүүхдийг сонгон авч, эмчлүүлэхээр сайн үйлсийн аян зарлав.

Хүүхэд залуучуудын соёл, спортын “Солонго” цогцолбор, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Дэлхийн Зөн МОУБ-ын Төв ОНХХ-өөс хэрэгжүүлж буй аяны хүрээнд 1000 төгрөгийн хандив цуглуулах, үзвэр үйлчилгээ үзүүлэх, бүтээлийн үзэсгэлэн дэлгэх аж. Иймд 11 сарын 20-оос 12 сарын 03 хүртэл үргэлжлэх “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье”  аянд  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцохыг уриалав.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ