Замын-Үүдэд Америкийн мэдээллийн төв нээгдэв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 13:06:51

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын II сургуульд  Америкийн соёл, мэдээллийн төв нээгдэж хоёр сар болж байна.

Тус мэдээллийн төв нь англи хэл сурах сонирхолтой хүмүүст  туслах, тэдэнд  англи хэлний ном сурах бичгийг үнэгүй ашиглуулах, гэрээр ном олгох, кино үзүүлэх, инернет үнэ төлбөргүй ашиглах зэрэг олон боломжийг олгодог байна. Мөн долоо хоногийн бямба гариг бүр кино өдөрлөг зохион байгуулж англи хэлний яриа сайжруулах клубыг ажиллуулдаг болжээ. Энэхүү төвийг байгуулахад  АНУ-ын элчин сайдын яамны  Олон нийттэй харилцах хэлтсээс санхүүгийн дэмжлэг туслалцаа  үзүүлсэн бөгөөд үйл ажиллагааг нь Замын-Үүд суманд ажиллаж амьдардаг Н.Аззаяа гэх эмэгтэй удирдан зохион байгуулдаг аж. Одоогоор тус сумын орлого багатай  айл өрхийн 104 хүүхдэд мэдээллийн төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг олгожээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ