Эцэг,эхчүүдийн анхдугаар зөвлөлгөөнд оролцогчид сурагчдын үдийн цайнаас амсав

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 11:50:20

Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит Завханы Сонгино сумд эцэг, эхчүүдийн анхдугаар зөвлөлгөөнийг аймагтаа анх удаа зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд 300 гаруй хүүхдийг төлөөлсөн 197 эцэг эх оролцжээ. Энэ үеэр аймагтаа томоохон сургуулийн тоонд ордог сургуулийн захиргаа  2014, 2015 оны хичээлийн жилийн ажлын тайлан, цаашдын зорилтын тухай”, “Сургуулийн хамт олонд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвүүдээр нээлттэй ярилцсан байна. Мөн үеэр үдийн цайны амтлагаа хийж, оролцогчдод үдийн зоог барьсан нь хүүхдийнхээ үдийн цайндаа хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг олгосон байна.

Дашрамд дуулгахад 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр Сонгино сумын сургуулийн сурагчид хичээл тус бүрд аймагт эхний дөрвөн байр эзэлсэн байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ