Улсын үзлэгээр “В” үнэлгээ авчээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 12:18:17

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын улсын үзлэгээр Завханы ИТХ нэгдсэн дүнгээр 83,3 хувь  “В” үнэлгээ авсан бол  аймгийн  ЗДТГазар нэгдсэн дүнгээр 87,0 дүнтэй  дүгнэгджээ.

Аж үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Энхбаяр ахлагчтай ажлын хэсэг Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулсан байна. 

Мөн Тосонцэнгэл сумын ИТХ, ЗДТГ, Тэлмэн сумын ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны талаар холбогдох заавар зөвлөмж өгчээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ