Багш сурагчид малчдад тусаллаа

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 15:18:01

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэд Засгийн газар болон аймаг, сумын Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  албан даалгаврын хүрээнд өвс тэжээл бэлтгэх ажилд идэвхтэй оролцож байна.

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн  хоёрдугаар сургуулийн нийт багш ажилчид, сурагчид малчдад тусламжаар 425 кг өвс, 325 кг даршилсан хөмүүлийг малын тэжээл болгон малчдад хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна албаныхан Мал хамгаалах санд аж ахуй нэгж байгууллагаас хандив цуглуулахад  26 аж ахуйн нэгж байгууллага мөнгөн хандив өгсөн бол ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, II сургууль өвс тэжээл бэлтгэж  малчдад  тусалсан байна.

Буянт мал сүргийнх нь төлөө сайхан сэтгэл гаргаж өвс тэжээл бэлтгэж өгсөн хүмүүст малчид талархал илэрхийллээ. Дашрамд дурдахад Дорноговь аймагт 11 дүгээр сард  2-3  удаа цас орж хүйтрээд байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ