Сумдууд шатрын аваргуудаа тодруулж байна

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 15:20:42

11 дүгээр сарын сүүлчийн 10 хоногт сумын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн  шатрын тэмцээнийг Дорноговь аймгийн бүх сум  зохион байгуулж байна.   

Тус тэмцээнийг Улсын Их хурлын даргын ивээл дор Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулан уламжлал  болгон зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат болгож буйгаараа онцлогтой. Эрэгтэйчүүдээс эхний гуравт, эмэгтэйчүүдээс түрүүлсэн тамирчин аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа сорин өрсөлдөх эрхтэй болно. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан тамирчид улсын дэвжээнд авьяас чадвараа сорих юм.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ