Байгаль орчны хяналтаар 37 зөрчил илрүүлжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 16:56:44

Завхан аймгийн  Онцгой комиссын хуралдаанаас байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй  тэмцэх зорилгоор “Байгаль орчны хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион явууллаа. 

Энэ үеэр 84 цагдаагийн алба хаагч, 23 байгаль орчны байцаагч, 18 мэргэжлийн хяналтын байцаагч, 32 багийн Засаг дарга  нар хамтран, 94 удаагийн хяналт шалгалтанд ажилласан байна. Хяналт шалгалтаар Алдархаан сумд зохих зөвшөөрөлгүй арц түүж байсан хоёр иргэнээс 412 кг ногоон арц, Идэр сумд  зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн 11 зөрчлийг илрүүлэн  24 куб метр мод хураан, 11 иргэнийг 1536.0 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Мөн  Их-Уул,  Сонгино сумд 21 зөрчил илрүүлж, 16 галт зэвсэг, таван машин мод, найман тарваганы мах, Тэлмэн сумд хууль бусаар тарваганы арьс худалдан авч байсан нэг зөрчил гэх мэт 37 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авчээ.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ