100 гаруй хүнийг генетик мэдээллийн санд нэмж бүртгэжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 08:37:05

Завханы Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба хамтран “Генетик мэдээллийн сан” нэг бүрчилсэн арга хэмжээг зохион явууллаа.

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтанд байгаа  103 хүний гарын хээний дардас болон ДНК-ийн шинжилгээнд хамруулан генетик мэдээллийн сан бүрдүүлсэн байна. Тодруулбал, Улиастай тойргийн сумдын 62, Тосонцэнгэлийн тойргийн сумдын 41 захиргааны хяналттай этгээдүүд нэг бүрчилсэн арга хэмжээнд хамрагдсан байна.

Мөн  ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа технологийн төвд хандаж, өмнө нь захиргааны хяналтын хугацаа дууссан болон өөр аймаг, хотод шилжсэн 96 ялтнуудын мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт хийжээ. Тодруулбал энэ ажил нь цагдаагийн байгууллагын захиргааны хяналтыг сайжруулах, захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн мэдээллийг цагдаагийн байгууллагын захиргааны тоо бүртгэлд бүрэн хамруулах зорилготой ажээ.

Б.Мягмарсүрэн

  

Холбоотой мэдээ