Ургац хураалт 10 дугаар сарын 10-нд дуусна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:37:34

Өнгөрсөн намар сүүлийн 20 гаруй жил хураагаагүй өндөр ургац авч байсан Төв аймгийн тариаланчид энэ жил сэтгэл дундуур байна.

Учир нь тус аймгийн тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд энэ хавар  82 мянган га-д үр тариа тариалсаны  30 мянган га-г нь цаг агаарын хүндрэлийн улмаас  алдаж, 52 мянган гагаас ургац  хураах төлөвтэй байна. Мэргэжилтэнгүүдийн хэлж буйгаар алдаж буй ургацын 11570 гаг нь ногоон тэжээл болговол үндсэндээ 18515 га-г алдана. Тариалалт дууссанаас хойш нийт нутгаар гантай байсан нь ургамлын өсөлтийг 25-35 хоног зогсоож, 7,8 сард бороотой байсан ч тарианы болц, цэцэглэлт харилцан адилгүй байгаа аж. Өнөөдрөөс Жаргалант суманд хураалт эхэлж, аймгийн дүнгээр 1200 га-г ангилж, 100 га-г цайруулжээ.

Гэхдээ аймгийн хэмжээнд  үр тарианы өсөлт намхан байгаа тул нийт хураах талбайн 23 мянган гаг нь ангилж цайруулаад үлдсэн хэсгийг нь шууд хураахаар төлөвлөсөн байна. Иймээс үтрэмийн цэвэрлэгээн дээр онцгой анхаарах шаардлагатайг ХХААГ-ын, Үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга Ж.Сүрэнхорлоо хэллээ. Бороо орж, ажил саатуулахгүй бол 9 сарын 10-д гэхэд тариа хураалт жигдэрч, техник хүчин чадлын тооцоогоор 27 хоногт буюу цаад хугацаа 10 сарын 10-д гэхэд намрын ажил дуусна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд