Уул уурхайн сайдад хүсэлт тавина

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 12:43:40

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны дүнд Уул уурхайн сайдад хүсэлт уламжлахыг нарийн бичгийн дарга Д.Батбаярт үүрэг болгов.

Геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх,улсын болон орон нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан  орчин үеийн, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангасан ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал буйг тэмдэглээд, хэд хэдэн хүсэлт тавьжээ.

Үүнд: хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг даргаас санал авах, холбогдох хуулийн 19,10, 26.7-д заасны дагуу олгосон эсэхээ  мэдээлэх, орон нутаг  татгалзсан нөхцөлд зөвшөөрөл олгосон бол учир, шалтгааныг нь тайлбарлах, зөвшөөрөлтэй холбоотой мэдэгдлийг сар бүр багцлан ирүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн  үйл ажиллагаанд хяналт тавих, нөөц ашигласны 30, тусгай зөвшөөрлийн 50 хувийг олгох аргачлалын нарийвчлал, олборлолт хийсэн, олборлох ашигт малтмалын хэмжээ үнэ, орлогын талаарх мэдээллээр хангах зэрэг асуудлыг голчлон хүснэ. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ