32 албан хаагч тангараг өргөв

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:12:07

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,1 дэх заалт,МУ-ын ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан "Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ыг үндэслэж, Төв аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 26 дугаар тогтоолоор  32 албан хаагч 11 сарын 26-нд  тангараг өргөв.

Эдгээр хүмүүс Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 10, 15, 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, улмаар тухай албан тушаалд  туршилтын хугацаанд ажиллахдаа албан хаагчийн зорилго, зорилт, чиг үүрэг, ур чадвараа амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ үеэр Батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажилласан Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад  Т.Төмөрчөдөр, орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд ахлагч С.Солонго нарт "Энхийн төлөө 3-р одон",аймгийн засаг даргын захирамжаар ХЦС-ийн нийгмийн ажилтан П.Ариунаа, С.Отгонтуяа нарт аймгийн хүндэт тэмдэг  гардууллаа. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ