Ахуйн хүрээнд архидан согтуурсан 20-иод иргэнийг саатуулжээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 17:49:03

Өнгөрсөн долоо хоногт  ахуйн хүрээнд архидан согтуурсагсдын тоо өмнөх бүртгэлээс харьцангуй олон байжээ.

 Долоо хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд 20-иод иргэн архидан согтууруусаны улмаас саатуулагдсан нь өнгөрсөн сард гарсан нийт гэмт хэргийн 20 орчим хувийг эзлэх болжээ. Үүнээс болж, аливаа гэмт хэрэгт өртөж болзошгүйг Цагдаагийн байгууллага санууллаа. Дээрх хугацаанд аж ахуйн нэгж, иргэдээс 100 гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авахад гэмт хэргийн шинжтэй дуудлага 2 нэгжээр, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсчээ.

Үүнээс хулгай тав, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дөрөв, танхай дөрөв, бусад төрлийн гэмт хэрэг гурав үйлдэгдсэн байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ