Хуурамч мөнгөөр гүйлгээ хийхээс сэрэмжлүүлэв

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:35:08

Сүүлийн үед нийслэлд  хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулсан цөөнгүй тохиолдол гарсантай холбогдуулан бэлэн мөнгөтэй харьцдаг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр гүйлгээ хийх бүртээ мөнгөн тэмдэгтээ шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Төв аймгийн Цагдаагийн газар сануулав. 

Хэрвээ сэжигтэй этгээдтэй харьцвал гар утас, камер ашиглаж, нүүр царай, гаднах байдал, содон шинж тэмдэгийг дүрсжүүлэн 7027102,70274040,98500102, дугаарт яаралтай холбогдохыг санууллаа.  ЦГ-ын ОНХА ахлах байцаагч М.Нансалмаагийн хэлж буйгаар 2015 онд аймгийн хэмжээнд хуурамч мөнгөөр наймаа хийсэн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ