Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт тавьжээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:44:25

Төв аймгийн Зуунмод хотын Дэнж, Баянхошуу, Зүүндэлгэр багийн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ ажил, төрөл, сургууль соёлтой иргэдийн цагийн хуваарьтай тохирдоггүйгээс зарим хүндрэл бэрхшээл үүсдэг байна. Тухайлбал: сурагчдын хичээл тараагүй буюу 6 цаг 30 минутанд, өдөр хичээл эхлэхээс өмнө буюу 12 цаг 30 миунтанд өдөр, шөнийн рейстэй байдгаас болж, алхах, такси барих, эсвэл цагаасаа өмнө ирэх, буцах шаардлагатай болжээ. Иймд алслагдсан багийн иргэдэд  нийтийн тээврээр үйлчилдэг гурван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, хамтран ажилладаг Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт гэрээний биелэлтээ сайжруулах,цагийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ