Загастайн даваагаар ирэх сард зорчиж эхэлнэ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:02:22

Завханы Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км  хатуу хучилттай автозамын барилгын ажлын явц хэвийн явагдаж байна.  

Тус замын гүйцэтгэгчээр “Насны зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Чайна Жиангсу Жинда” констракшн, Зөвлөх компаниар “Гендай инженеринг” ХХК-ууд  ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Загастайн давааны хясааны хэсэгт гурван газар тэсэлгээ хийж 10,000 гаруй метр куб газар шорооны ажил хийгджээ.  Одоо дахин нэг тэсэлгээ хийгдэх юм байна. Ирэх сарын эхээр буюу 12 сарын таван гэхэд замын өргөсөлтийн ажил дуусч,  зам даваагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай  гүйцэтгэгч компаниуд мэдээллээ. Мөн Чигэстэй бригадын төвөөс Улиастай чиглэлд найман км орчим замыг засаж тэгшилсэн байна.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ