Эссэ бичлэгийн уралдааны эхний байрыг Самсунг брэндийн ухаалаг утсаар мялаана

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:17:09

Ерөнхий боловсролын сурагчид энэ сарын 11-30-ны хооронд “Миний мөрөөдөл-Төв аймгийн Ирээдүй” сэдэвт  эссэ бичлэгийн уралдааны 1-р шатанд  оролцоно.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулж, Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв  санаачлан зохион байгуулж буй уралдааны хоёрдугаар шат ирэх сарын 5-нд шилдэг таван оролцогчийг хамруулж, Монгол туургатан театрт зохион байгуулна. Тэмцээнд 27 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч оролцох боломжтой ба тэргүүн байр өргөмжлөл самсунг S5, дэд байр,өргөмжлөл самсунг S4, удаах байруудад өргөмжлөл, самсунг S3-S1 утас  гардуулах аж. Оролцогчид сум, сургууль, анги, овог, нэр, холбогдох  утсаа тодорхой бичээд А4-ын цаасан дээр, Ариал фонтоор, 1,5 см-ын зайтай, 3-5 хуудас материал бэлдэж, орон нутгийнхаа Ардчилсан намын байранд хүлээгэн өгнө. Төв аймгийн АН-ын ХЭГ-ын ахлах улс төрч Г.Бямбадорж сурагчид идэвхтэй оролцохыг уриалаад 99003287 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ