Цоохор ирвэсний талаарх судалгаа шинжилгээ дутмаг байна

Орон нутагт | Завхан
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 14:23:34

Завхан аймагт Монголын ирвэс хамгаалах сан, ОТТХГНЗ, БОГ хамтран цоохор ирвэсний тархац нутагт судалгаа хийлээ.

Тухайлбал Эрдэнэхайрхан, Алдархаан, Отгон, Шилүүстэй, Идэр зэрэг суманд тандалт судалгааны ажлыг хийж дөрвөн автомат камерыг суурилуулжээ.  Судалгаа хийх явцад нийт 12 км маршрутад долоон бумбаа хоёр үнэртэн бүртгэж авсан байна.  Эдгээр бумбаанууд бүгд хуучин байсан бол нэг үнэртэн шинэ байжээ. 

Дээрх бүс нутагт цоохор ирвэс байршин амьдардаг нь тодорхой байгаа бөгөөд харин ирвэсний талаарх мэдлэг мэдээлэл, шинжлэх ухааны ул үндэстэй судалгаа шинжилгээний ажил дутмаг байна.  Сонирхуулахад Шилүүстэй суманд Цахир, Мандал уулын орчим 460,6 ам км талбайтай аргалийн агнуурын бүс нутгийг байгуулаад байгаа юм.  Энэхүү “Цахир мандалт уул” нөхөрлөл нь байгаль, амьтныг хамгаалах, зүй зохистой ашиглахаар эзэмшиж байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ