Аваргын нэрэмжит барилдаанд Завханы бөх түрүүлэв

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 20:59:25

Монгол Улсын бууршгүй хүчит аварга, самбо барилдааны олон улсын хэмжээний мастер Д.Хадбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харъяат, "Аварга" дээд сургуулийн оюутан Т.Дүгэржав түрүүллээ.

Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат "Их шавь" дэвжээний бөх, сумын заан С.Очирбат үзүүрлэжээ.

Зуунмод сумын Үндэсний бөхийн холбооноос 11 сарын 28-нд зургаа дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд 15 аймгийн 90-ээд бөх оролцжээ.

Д.Хадбаатар 1951 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрж, улсын их баяр наадамд хоёр удаа түрүүлж, дархан аварга цол хүртэж байжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ