“Эрт илрүүлж хамтдаа сэргийлье” өдөрлөг болно

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:02:37

Эрүүл мэндийн гаазр  12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, Спорт цогцолборт өдөрлөг зохион байгуулна.

“Эрт илрүүлж хамтдаа сэргийлье” өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ – аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор  иргэд, албан байгууллагын ажиллагсдад мэдлэг, мэдээлэл олгож, дадал хандлага эзэмшүүлнэ.

Энэ өдрийг угтаж, байгууллагын албан хаагчид, өсвөр үеийнхэний дунд "ХДХВ/ДОХ/БЗДХ-ын ерөнхий ойлголт урьдчилан сэргийлэлт,  өнөөгийн байдал” сургалт, "Алтан хонх"тэмцээн, сумдад БЗДХ-ын үзлэг шинжилгээ, мэдээлэл сургалт сурталчилгаа хийсэн аж.

Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2015 оны байдлаар 862 хүнийг  ХДХВ-ийн халдварын магадлалтай гэж тооцоолсоноос 194 нь албан ёсоор  бүртгэгджээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ