“Төв ургац” багийн нэрэмжит тэмцээний шилдгүүд тодров

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:03:46

Өнгөрөгч амралтын өдөр Биеийн тамир,спортын газарт болсон “Төв ургац” багийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодров.

63 багийн 500 гаруй тамирчин хоёр өдрийн турш хурд хүч авхаалж самбаа сориход  эмэгтэйчүүдээс А.Дуламсүрэн ахлагчтай Хүмүүн цогцолборын багш нар, хоёрт Б.Ууганцацрал ахлагчтай Эрдэнэсант, гуравт О.Буянт-Од ахлагчтай Зуунмод сумын 5-р сургууль, эрэгтэйчүүдээс  М.Баасанцог ахлагчтай Enivision-2, удаах байрт Н.Батмөнх ахлагчтай Enivision-1, гуравт М.Нямсүрэн ахлагчтай Алтанбулаг сум тус бүр эхний байрт орж хагас саяас 150 мянган төгрөгийн эзэд болжээ.

Энэ үеэр "Төв ургац" багийн эзэн, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв цаашид, уг тэмцээнийг жил бүр зохион байгуулахаа хэлээд, Д.Билэгжаргал, н.Батболд нарт шилдэг тамирчны өргөмжлөл,150 мянган төгрөг гардуулж, Ө.Эрдэнэбаатар, С.Наранхүү нарт спортын мастeр цол хүртээсэн юм.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ