14,5 км авто замд 3,5 тн давс асгав

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:04:32

Өвлийн улирал эхэлснээс хойш авто замын засвар, арчлалтыг ганц удаа зохион байгуулж, иргэд, тээврийн хэрэгсэл эзэшигчдийн бухимдлыг нилээдгүй төрүүлсэн Төв АЗЗА ТӨХК 11 сарын 29-нд 14,5 км авто замд 3,5 тн давс асгав.

Энэ ажилд авто грейдер хоёр,ачигч нэг, үйлчилгээний машин хоёр, мөн 30-аад ажилтан албан, хамруулж, 9,5 сая төгрөг зарцуулжээ. Тус байгууллагын дарга М.Баярмагнайгийн ярьж буйгаар халтиргаа гулгаанаас үүдэлтэй аливаа ослоос урьдчилан сэргийлж, хуримтлагдсан цас, мөсийг тогтмол цэвэрлэхэд санхүүгийн бэрхшээл тулгардаг тул цаашид, шаардагдах хөрөнгийг хүрэлцэхүйц хэмжээгээр нь төсөвт суулгавал, цаг алдахгүй, цэвэрлэгээний ажил зохион байгуулах боломжтой гэв.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ