Архи, тамхины хэрэглээ тогтоох судалгаа хийв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:13:44

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас энэ онд архи, тамхины хэрэглээний түвшин тогтоох судалгааг аймгийн хэмжээнд хийлээ.

“Өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээг тогтоох судалгааг аймгийн хэмжээнд 10-17 насны  нийт 720 хүүхдийн дунд хийхэд  53.9 хувь  нь эрэгтэй,  46.1 хувь нь эмэгтэй сурагчид хамрагдсан аж.  Нийт хүүхдүүдийн  15.0 хувь  нь сониуч зангаар анх тамхи татсан гэж хариулсан бол 54.2 хувь нь сэтгэл санааны тавгүй үед найз нөхөдтэйгээ нийлэхээрээ тамхи татдаг,  харин 38.5 хувь нь тамхийг ширхэгээр дэлгүүрээс авдаг ба тамхи татдагаа гэр бүлээсээ нуудаг гэж хариулжээ.

Харин хүүхдүүдийн 96 хувь нь тамхи татдаг тухайгаа гэр бүлээсээ нуудаг бол 53.6 хувь нь тамхинаас гарахыг  хүсдэг гэж хариулсан байна.

Харин  аймгийн хэмжээнд 2014 оны байдлаар 89  хорт хавдрын өвчлөл бүртгэгдсэн нь 10000 хүн амд 14 ногдож байгаа нь өмнөх оныхоос 4.7 тохиолдолоор буурчээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ