Замын цагдаагийн тасаг парк шинэчлэл хийнэ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 16:58:52

Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмж, эргүүлийн машин, бэлэн бус торгуулийн компьютертой болно.

Худалдан авах ажиллагааны алба өнгөрсөн сарын 20-оос ирэх сарын 21-ны хооронд орон нутгийн 80 сая төгрөгийн  хөрөнгө оруулалттай тендер зарласанаар дээрх эрх үүсчээ. ЦГ-ын Замын Цагдаагийн тасаг  хуучирч, муудсан ганц машинаар олон жил ажил, албаа залгуулж байсан бол  ийнхүү оноос өмнө парк шинэчлэл хийхээр болжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ